ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНХАУ, ОХУ цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо гэж БНХАУ-ын тал мэдэгджээ.

Хоёр орны хувьд АНУ-тай үүссэн хурцадмал байдал нь удаан хугацааны турш үргэлжилж буй үед ийнхүү тохиролцсон байна. Мөн АНУ, Япон, Энэтхэг, Австралийн өндөр албан тушаалтнууд цахим уулзалт хийснээс нэг хоногийн дараа Батлан хамгаалахын сайд нар БНХАУ-д уулзжээ.

XX дугаар зууны коммунизмын үзэл суртал болох Марксизм-Ленинизмийн талаарх санал зөрөлдөөний улмаас БНХАУ, ЗХУ нь Хүйтэн дайны үед өрсөлдөгч байсан юм. Харин АНУ-тай өрнүүлж буй харилцаа нь доройтож эхэлсэнтэй зэрэгцэн хоёр орон хоорондын харилцаагаа гүнзгийрүүлэх болжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сард үүрэг ажилдаа орсноос хойш Бээжин Хонконг, Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, Тайваньд учирч буй аюулгүй байдлын сорилтууд зэрэг хэд хэдэн асуудлаар Вашингтонтой маргаантай байгаа юм. АНУ-ОХУ-ын харилцааны хувьд, 2014 оны Крымийн асуудал болон АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэттэй холбоотой асуудлын улмаас сүүлийн жилүүдэд ихээхэн муудаад байна.

БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр, В.Фөнхө, С.Шойгу нар Хятадын баруун хойд нутгийн Нинся Хуй өөртөө засах оронд наймдугаар сарын 5-13-ны хооронд болсон хоёр орны хамтарсан цэргийн сургуулилалтыг мөн шалгажээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet