ДЭЛХИЙН МЭДЭЭ

Англид болсон “бөөнөөр хядах” хэргийн улмаас таван хүн нас баржээ

Английн баруун өмнөд хэсэгт орших Плимут хотод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд болсон хамгийн том халдлагын улмаас таван хүн амиа алдаж, сэжигтэн өөрийгөө хороосон байдалтай олдсон тухай цагдаагийн газраас мэдээлэв.

Цагдаа нарын мэдээлснээр хэрэгтэн Плимут хотын Биддик гудамны нэг айлд нэвтэрч, танил болох эмэгтэйг хөнөөсөн бөгөөд дараа нь гудамж руу гарч бага насны охин болон охины хамаатан болох хүүг буудан хөнөөжээ. Мөн цэцэрлэгт хүрээлэн рүү алхахдаа хоёр хүнийг буудсан нь одоогоор эмнэлэг эмчлүүлж байна. Хэрэгтэн цааш алхаж цэцэрлэгт хүрээлэнд нэг залууг буудаж, залуу газар дээрээ амиа алджээ. Дараа нь тэрээр өөрийгөө хөнөөхөөсөө өмнө нэг эмэгтэй буудаж шархдуулсан бөгөөд эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Энэ хэрэг ердөө зургаан минутын дотор болж өнгөрсөн байна.

Халдлага үйлдсэн этгээд 22 настай Жейк Дэвисон болохыг цагдаа нар тогтоосон бөгөөд түүний хэрэг үйлдсэн сэдлийг хараахан тогтоогоогүй байна. Мөн түүний YouTube хуудсыг устгаж, нийгмийн сүлжээн дэх хуудаснуудыг нь мөрдөн байцаалтын нэг хэсэг болгон шалгах юм.

Их Британид энэ төрлийн хэрэг ховор тохиолддог. Пүрэв гарагт болсон дээрх хэрэг 2010 онд 12 хүн ​​амиа алдсанаас хойш гарсан хамгийн аймшигт явдал болж байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet