Малайзад цэргийн албан хаагч Саравак дахь нисэх хүчний баазад гал нээж, гурван хүний аминд хүрчээ

Малайзын цэргийн албан хаагч амиа хорлохоосоо өмнө гурван нөхрөө буудан хөнөөжээ. Тодруулбал, тэрбээр өглөөний 07.30 цагийн орчимд Саравак мужийн Борнео арлын нисэх хүчний баазын харуулын пост руу гал нээжээ. Хоёр алба хаагч газар дээрээ нас барсан бол гурав дахь нь эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Гал нээсэн цэргийн албан хаагч нөхөд рүүгээ буудсаны дараа өөрийнхөө амийг хорлосон бөгөөд хэрэг гарах үед тэд бүгд үүргээ гүйцэтгэж байсан аж.
Тус цэргийн албан хаагчийн гаргасан үйлдлийг цагдаа болон нисэх хүчнийхэн шалгаж байгаа бөгөөд шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Буу зэвсэг эзэмших тухай хатуу хуультай, 32 сая хүн амтай оронд ийм хэрэг гарах нь ер бусын үзэгдэл гэж тус улсын хүчний байгууллагын хүмүүс хэлсэн байна.
Эх сурвалж: channelnewsasia

Хариулах