АФГАНИСТАН

Афганистаныг нэн даруй орхихыг америкчуудад уриалжээ

Афганистанд “Талибан” хөдөлгөөн байр сууриа улам бэхжүүлж, нийслэл Кабул хотын ойролцоох стратегийн ач холбогдол бүхий хотыг эзэлсэнтэй холбоотойгоор АНУ тус улсыг нэн даруй орхихыг иргэддээ уриалжээ.

Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яам цахим хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлд, “АНУ-ын иргэд арилжааны боломжит нислэгээр Афганистаныг нэн даруй орхих хэрэгтэй” хэмээн бичсэн байна.

Мөн тус яам санхүүгийн болон бусад шалтгаанаар нэн даруй орхин явах боломжгүй иргэдэд тусламж санал болгосон ч “Аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал болон ажилтнуудын тоог бууруулснаас үүдэн яам Кабул дахь Америкийн иргэдэд ч туслах боломж хязгаарлагдмал байна” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын цэргүүдийг тавдугаар сараас Афганистанаас гарч эхэлснээс хойш довтолгоогоо эрчимжүүлсэн “Талибан” пүрэв гарагт Кабулаас баруун өмнөд зүгт 150 орчим километр зайд оршдог Газни хотыг эзэлжээ. Америкийн цэргүүдийн хувьд энэ сарын эцэс гэхэд тус улсаас бүрэн гарах төлөвтэй байгаа юм. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet