Live
COVID-19

Л.Баттөр: Эерэг гарсан шинжилгээний 11 хувь нь дельта хувилбар байна

Өнөөдрийн 11.00 цагт ЭМЯ-наас өгсөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажилтанд эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарынхан хариу арга хэмжээг амжилттай үзүүлж байна. Амжилттай гэж хэлж байгаагийн учир нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдсэнгүй.

Шинээр батлагдах тохиолдлын тоо буурахад нас баралтын тоо ч буурдаг. Тиймээс иргэд байнга халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцинжуулалтад хамрагдаж, халдвар авахгүй байх нь чухал.

Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хугацаанд вакцинд хамрагдах тооны иргэд ирээгүй үед тунг устгах тохиолдол цөөн гарсан. ЭМ-ын сайдын тушаалаар нэгдүгээр тундаа хамрагдаад өвдсөн хүмүүс 28 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдаж болно. Хоёр тундаа хамрагдаад халдвар авсан бол дахиж вакцин хийлгэх шаардлагагүй.

Одоогоор дельта хувилбараар өвдсөн хүмүүсийн бие хөнгөн байна. Дэлхий нийтэд дельта хувилбараас үүдэлтэй нас баралт бага байгаа судалгаа бий.

Нийт эерэг шинжилгээний 11 хувьд дельта хувилбар илэрсэн. Олон улсын нислэгээр ирсэн вакцин тариулсан иргэдээс халдвар илрэх тохиолдол байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet