Туркийн нийслэлд Сирийн дүрвэгчдийг эсэргүүцсэн жагсаал боллоо

Орон нутгийн өсвөр насны хүүхдийг хөнөөсөн гэх хэргийн дараа Туркийн нийслэлд цагаачдыг эсэргүүцэж, жагсаалын үеэр сиричүүдийн эзэмшлийн байшин, дэлгүүр, машин руу дайрсан хэрэг гарчээ. Үүсээд буй хурцадмал нөхцөл байдлын улмаас цагдаа нар зарим Сирийн иргэдийг автобусаар нүүлгэн шилжүүлсэн байна.
Лхагва гаригт Алтиндаг хороололд Сирийн дүрвэгсэд болон нутгийн иргэдийн хооронд болсон зодооны үеэр хоёр турк залуу хутгалуулж, нэг нь болох 18 настай Эмирхан Ялчин амиа алдсан гэх мэдээлэл гарсны дараа иргэд жагсаж эхэлсэн байна. Прокурорууд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоёр хүнийг баривчилсан гэж мэдэгдэв.
Лхагва гаригийн орой Анкарагийн Захирагчийн ажлын албанаас “цагдаагийн байгууллагын хүчин чармайлтын үр дүнд” жагсаал дууссан гэж мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Турк улсад цагаачдыг эсэргүүцэх хандлага нэмэгдэж, хэд хэдэн улс төрчид хатуу хориг тавихаар кампанит ажил өрнүүлж байсан бөгөөд Афганы дайнаас зугтсан олон мянган дүрвэгчидтэй холбогдуулан байдал улам хурцдаад байсан юм.
НҮБ-ын тооцоолсноор Турк улс одоогоор хамгийн олон дүрвэгсдийг хүлээн аваад байгаа бөгөөд үүнд гурван сая гаруй сиричүүд багтжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах