COVID-19

СТАТИСТИК: ЕБС-ийн багш, ажилчдын 92.5 хувь нь вакцинд хамрагджээ

Гэрэл зургийг MPA.mn

Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчдын КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 2021 оны долдугаар сарын 31-ний байдлаар 92.5 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Нийт багш, ажилтны 4.8 хувь нь огт вакцинд хамрагдаагүй бол 2.8 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.

Цэцэрлэгийн багш, ажилтнуудын дархлаажуулалтын хувь:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтны КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг аймгаар харвал, Говьсүмбэр аймагт 96.4 хувь байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа бол Өмнөговь аймагт хамгийн бага буюу 86.3 хувьтай байна.

Харин Увс аймгийн багш, ажилтны 8.6 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байгаа нь бусад аймагтай харьцуулахад хамгийн их байна.

Сургуулийн багш, ажилтнуудын дархлаажуулалтын хувь:

 

Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтын явцыг аймгаар харвал, Дорнод аймагт хамгийн өндөр буюу нийт багш, ажилтны 95.7 хувь бүрэн тунд хамрагджээ.

Тэгвэл Увс аймагт хамгийн бага буюу 90 хувь байна. Харин Говьсүмбэр аймгийн багш, ажилчдын 6.9 хувь нь огт вакцинд хамрагдаагүй байгаа нь бусад аймагтай харьцуулахад хамгийн их байна. 

Боловсролын байгууллагын эмэгтэй ажилчид халдвар авах эрсдэл өндөр байна

 

Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 100,000 ажилтанд ногдох өвчлөлийн түвшин өнгөрсөн сарын эцэст 3,089 байгаа бол ерөнхий боловсролын сургуулийнх 2,788, их дээд сургуулийнх 5,070 байна. Өвчлөлийн түвшинг хүйсээр харвал, эмэгтэй ажилчид халдвар авах эрсдэл өндөр байна. 

Эх сурвалж: ҮСХ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet