COVID-19

Австралийн нийслэл Канберра хотод хөл хорио тогтоожээ

Австралийн нийслэл Канберра хотод сүүлийн нэг жилийн хугацаанд Ковид-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэний дараа нэг долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Хөл хорио орон нутгийн цагаар пүрэв гаригийн 17:00 цагаас хүчин төгөлдөр болох бөгөөд оршин суугчид зөвхөн зайлшгүй тохиолдолд гэрээсээ гарах боломжтой юм.

Эрх баригчид халдвартай иргэн вирусыг хэрхэн авсан болохыг тогтоож чадаагүй учраас 400,000 орчим хүн амтай Австралийн нийслэлийг бүхэлд нь хөл хорих шийдвэр гаргажээ.

Австрали нь халдварлах өндөр чадвартай “делта” хувилбартай тэмцэхийн тулд Сидней, Мельбурн зэрэг том хотуудад хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Шинэ Өмнөд Уэльсийн ихэнх хэсэг хөл хорионд орсон бөгөөд Виктория мужийн Мельбурн хотод нэг долоо хоногийн хугацаатай ижил төстэй хязгаарлалт тавигдсан.

Шинэ Өмнөд Уэльс мужийн засгийн газраас Сидней хотод хөл хорио тогтоох дүрмийг дагаж мөрдөхийн тулд цэргийн хүч нэмж авах боломжтой гэж мэдэгдэв. Одоогоор 580 орчим алба хаагч Сиднейн зарим хэсэгт хорио цээрийн дэглэмийг сахиулахад цагдаагийн байгууллагад тусалж байгаа юм.

Сидней хотод долоон долоо хоногийн турш хөл хорио тогтоосон хэдий ч халдвар хамгийн дээд хэмжээндээ хэвээр байна. Пүрэв гарагт Шинэ Өмнөд Уэльс мужид 345 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 90 орчим насны хоёр эрэгтэй нас баржээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet