Live
УЛС ТӨР

АН-аас мэдээлэл хийж байна

Ардчилсан нам гурван асуудлаар хуралдаа.

АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б. Ган-Очир “Нэгдүгээрт: Улсын Их Хурлийн 18 болон 28-р тойргийн нөхөн сонгууль. Үүнтэй холбоотойгоор АН нам Үндэсний бодлогын хороогооо хуралдуулаад нөхөн сонгуульд оролцох бичиг баримтаа хүргэж өгсөн. Аудитын дүгнэлт гарсан. Бичгээ аваачиж өгөхөд эрх баригч МАН энэ удаагийн нөхөн сонгуульд С.Эрдэнэ даргатай АН-ыг захиалсан юм байна гэдэг уур амьсгал мэдрэгдсэн. Гэтэл энэ АН ард түмний тавхан хувийн л дэмжлэг авсан байдаг. С.Эрдэнэ Сонгинохайрхан дүүрэгт өөрөө нэр дэвших сурагтай байсан. Тэндээс ялах уу. Нэг алаас захиалга өгдөг, нөгөө талаас захиалгаар орж ирдэг. Дунд нь сонгогчид хохирч байна. Эрх баригч намын тухай маш ноцтой хоёр зүйл бий. Ардчилсан сонгуулийг булшилдаг, тав хүрэхгүй саналтай зохиомол Ардчилсан намыг бий болгодог. Тэрхүү Ардчилсан намаа тэжээн тэтгэдэг. Тэгээд түүнийгээ сонгуульд оруулдаг. Уг нь сонгуульд УДШ-д бүртгэлтэй, дүрмийн хороотой, дотоод сонгуулийн хороотой нам оролцох ёстой. Өнөөдөр СЕХ-ны шийдвэрийг хараарай. С.Эрдэнэ талын АН-ыг сонгох уур амьсгалтай байна. УДШ-ийн С.Эрдэнийг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй. Даргаар бүртгэсэн бүртгэл байхгүй, төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр бий.

Хоёрдугаарт: Замын-Үүд-Тяньжины боомт дээр 150 мянган чингэлэг ачаа түүнээс 4300 нь Монголын ачаа гацчихсан байна. Яагаад бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд байна. Та бүхэн өглөө гараад байрныхаа хажууд байгаа хүнсний мухлагуудаас үнийн асууж үзсэн байх. Лууван 4000, 5000, энэ болгоны цаана чөлөөт эдийн засгийг дэмжсэн бодлого өөрөө байхгүй, чөлөөт эдийн засаг гэдгийг ойлгохгүй социалист маягийн зүйлийг хийж эхэлдэг. Бараа таваарыг ачих үнийг 10 саяас хэтрүүлэхгүй гэсэн. 30 саяас 40 саяас ачаад, чөлөөт өрсөлдөөнөөр хурдан үнэ нь буурах ёстой байтал үнэ нь өөрөө хориглогдсон. Сүүлдээ жолооч нар 10 саяар ханцуйн дотроо тохирч байна. Замын-Үүдийн тээврийн асуудалд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Эдийн засгийг эрчимжүүлнэ гэдэг нь худалдааны бодлого чөлөөтэй байх ёстой. Замын-Үүд-Тяньжины боомт дээр байгаа бөөгнөрсөн бараануудад Ардчилсан нам хүрч шууд сурвалжилна” гэв.

Ардчилсан намын Хүний нөөцийн бодлогын дарга Б.Болор-Эрдэнэ: “Олонхын дэмжлэг итгэлийг хүлээсэн тухайн үндэстнийхээ хөгжлийн бодлогыг тодорхойлох үүрэг хүлээдэг. Ардчилсан нам санал дэвшүүлэх байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс мэдлэг, чадвар, боловсрол тэр тусмаа ёс зүйтэй байх ёстой” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet