2022 онд Москва Украин руу түрэмгийлснээс хойш Оросоос дүрвэсэн 650,000 хүн эх орондоо буцаж ирээгүй болохыг бие даасан “The Bell” сонин олон арван орны цагаачлалын мэдээллийг иш татан мэдээлэв.

Орост 2022 онд гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөний хоёр давлагаа өрнөсөн: нэг нь түрэмгийлэл эхэлсний дараа, хоёр дахь нь намар хэсэгчилсэн дайчилгаагаа зарлах үед. Олонх нь дайныг эсэргүүцэж, эдийн засгийн уналтаас айж, эсвэл дайнд дайчлагдахаас татгалзсан тул эх орноосоо дүрвэсэн.

“The Bell”-ийн дэлхийн 70 шахам орны цагаачлалын мэдээлэл болон албаны хүмүүсийн мэдэгдэлд үндэслэсэн тооцоогоор Оросоос дүрвэсэн хүмүүсийн ихэнх нь гадаадад амьдарсан хэвээр байгаа ч зарим нь гадны оронд амьдрахад тулгарсан янз бүрийн бэрхшээлээс болж буцсан байна.

Оросын иргэдийн визгүй зорчдог улс орнууд дайны үед хамгийн их цагаачдыг хүлээн авсан бөгөөд Армени, Казахстан, Гүржид тус бүр 110 мянга, 80 мянга, 74 мянган Оросын иргэн суурьшжээ. Жагсаалтад тавдугаарт бичигдсэн АНУ руу 48 мянга гаруй Оросын иргэн нүүж очсон байна.

Израил руу мөн 80,000 орчим хүн шилжин суурьшсан ч аравдугаар сарын 7-ны Хамасын довтолгоо, Израилын Газын зурваст хийж буй дайны улмаас эдгээр хүмүүсийн ихэнх нь өөр улс руу шилжсэн байх магадлалтай болохыг “The Bell” тэмдэглэв.

Европын Холбооны орнуудаас Герман хамгийн их буюу 36,000 Оросын цагаачдыг хүлээн авч, Испани 16,000 орчим хүн хүлээн авснаар удаалжээ.

Мэдээллийн технологийн салбарынханд зориулсан дижитал нүүдлийн виз санал болгодог Португал улсыг олон хүн зорьсон байх магадлалтай ч тус улс 2022 оноос хойш цагаачдын тоо баримтыг нийтлээгүй байна. Дижитал нүүдэлчдийн очих дуртай өөр нэг газар болох ЕХ-д орших Киприйн хувьд Оросоос ирсэн цагаачдын тоог тусад нь тоолдоггүй.

Тайланд, Индонези, Азербайжан, Грек зэрэг улсын мэдээлэл “The Bell”-ийн тайланд ороогүй тул гадаадад амьдарч байгаа оросуудын тоо дээр дурдсанаас их байх магадлалтай аж.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины түрэмгийллийн дараа гадагшаа дүрвэсэн иргэдээ “нийгмийг хог хаягдал, урвагчид гэж нэрлээд, энэ урсгалыгнийгмийг цэвэрлэх зайлшгүй цэвэрлэгээ” гэж тодорхойлж байв. Гэвч өнгөрсөн жил тэрээр өнгө аясаа өөрчилж, гадаадад амьдарч байгаа хүмүүсийг “Оросыг гадаадын холбоотнуудтай холбодог нэмэлт элемент” гэж тодорхойлсон байдаг.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #цагаачдын тоо баримт,