ДЭЛХИЙН МЭДЭЭ

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод гарсан шинэ төрлийн коронавирусний халдвараар тус улсын 217 иргэн өвчилснөөс гурав нь нас барсан талаар ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

Мөн Японд нэг, Тайландад хоёр, БНСУ-д нэг хүн коронавирусээр халдварласан байна. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Коронавирусний халдвараас сэргийлэх талаар дараах зөвлөмжийг гаргасан байна.

Үүнд:

1. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

2. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

3. Мах, өндгийг гүйцэд болгож идэх;

4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

5. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

6. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

7. Түүхий ус уухгүй байх;

8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

9. Арьс, салстаа гэмтээхгүй байх;

10. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

11. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

12. Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

13. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

14. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet