ОЛИМП

ОЛИМП: ОУХМ Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа Токиогийн дэвжээнд 53 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны Тиако Эссомбег 14:4-өөр ялснаар хүрэл медаль хүртлээ.

Б.Болортуяа зуны Олимпын наадмаас Монголын чөлөөт бөхийн 10 дахь медальтан болж байна.

Түүнчлэн эмэгтэй бөхчүүдээс есөн жилийн дараа олимпын хоёр дахь медалийг авчирлаа.

May be an image of one or more people, people standing, indoor and text that says '020 TOKYO 2020 E'
May be an image of 1 person, standing and indoorNo photo description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet