Live
ОЛИМП

Саиед Моллай: Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай болчихлоо

Иран гаралтай Монголын тамирчин Саиед Моллай “Токио-2020” зуны олимпоос мөнгөн медаль авч монгол зоныг баярлуулсан билээ.

Тэгвэл ард түмний баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож, “Эко кар центр” ХХК-ийн хамт олон түүнд машин бэлэглэлээ. Мөн гурван жилийн турш бүх засвар үйлчилгээг хийж өгнө гэсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Харин С.Моллай “Эко кар центр” компаний хамт олонд маш их баярлалаа. Дахин нэг машинтай болчихлоо. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Олимпын наадмын мөнгөн медалиа бэлгэдэж, цагаан өнгийн автомашин сонголоо. Автомашинаа унаад хамгийн түрүүнд фитнесс рүүгээ явна. Яагаад гэвэл би тамирчин хүн” гэв.

Тус арга хэмжээний үеэр “Хайртай Монгол Улсад минь үе үеийн авьяастай хүмүүс ирж улсыг минь хөгжүүлж, бидний нэг хэсэг болсон түүх байгаа. “Бичил Глобас” компаниас таван сая төгрөгийн бэлэг өгч, манай нэгдлийн нэрийн өмнөөс барилдах саналыг тавьж байна. Цаашид эрхэм Саиед Моллай зөвшөөрвөл бүх уралдаан тэмцээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно” гэж “Бичил Глобас” компанийн удирдлага хэлсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet