БШУЯ-наас хичээл эхлүүлэх шийдвэртэй холбоотой хэвлэлийн бага хурлыг хойшлууллаа

БШУЯ-наас хичээл эхлүүлэх шийдвэртэй холбоотойгоор өнөөдөр төлөвлөж байсан хэвлэлийн бага хурлыг даваа гараг хүртэл хойшлууллаа. Хичээл эхлүүлэх шийдвэртэй холбоотойгоор боловсролын газрууд, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад удирдамж, заавар журмаа хүргэх онлайн хурал, хэлэлцүүлгүүд энэ өдрүүдэд үргэлжилж байгаа аж.
Иймд хэвлэлийн хуралд оролцох албаны хүмүүсийн цаг хомс байна гэж БШУЯ-наас мэдээллээ. Өнөөдрийн тухайд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр хоцрогдолтой холбоотой таван чиглэлийн өргөн хүрээний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хариулах