2021 онд нийтийн тээвэрт нэвтрэх ДҮҮЖИН ТЭЭВЭР

Автозамын түгжрэлийг сааруулах нийтийн тээврийн салбарын цогц шийдлийг өнөөдөр иргэдэд танилцуулав. Үүний нэг нь дүүжин тээвэр байлаа. Агаарын дүүжин тээвэр нь ойролцоогоор 16 минут зорчигч тээвэрлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулахад иргэдийн зорчих хугацаа дөрөв дахин багасах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацаа тав дахин багасах юм.
Мөн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, нийт 157 кабинтайгаар үйлчилгээ үзүүлэх юм байна. Хүлээлгийн хугацаа нь 3-5 минут бөгөөд цагт 3000 зорчиг тээвэрлэх хүчин чадалтай аж.
Одоо нийтийн тээвэрт мөрдөгдөж байгаа үнийн хэмжээнд байлгаж, иргэдэд аль болох боломжтой хэлбэрээр л үнээ тогтооно” гэсэн юм.
Харин хотын дарга С.Амарсайхан “Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэж эхэлсэн тохиолдолд 2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу-Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно.





Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах