ЭДИЙН ЗАСАГ

УУЛ УУРХАЙ 2019: ГАДААД ХУДАЛДАА

Зэсийн баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр1,403.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мян.тн-оор бага байна.

Уул уурхайн салбарын Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.75 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 860.6 сая ам.доллар буюу 6.7 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.49 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Экспорт 7.62 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 608.00 сая ам.доллараар буюу 8.7 хувиар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.1 хувь буюу нийт экспортын 82.1 хувийг эзэлж байна.

Уул уурхай, олборлох салбар

Чулуун нүүрсний экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 3,074.4 сая ам.долларын 36.5 сая тн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 288.1 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 708.6 мян.тн-оор тус тус их байна. 2018 онд 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.9 ам.доллар байсан бол 2019 онд 84.3 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр1,403.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 33.1 мян.тн-оор бага байна. 2018 онд зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1,400.5 ам.доллар байсан бол 2019 онд 1,279.5 болж 121.1 ам.доллараар багассан бөгөөд үнийн дүнгээр 1,795.9 сая ам.доллар болж өмнөх оноос 216.3 сая ам.доллараар буурсан байна.

Төмрийн хүдрийн экспорт: 2019 оныгүйцэтгэлээр8,448.8 мян.тн буюу 576.6 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 999.8 мян.тн-оор, үнийн дүн нь 234.4 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.3 ам.доллараар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 205.3 сая ам.долларын 699.4 мян.тн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 144.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 15.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 293.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 48.5 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншны 23.8 хувийг ОХУ руу, 76.1 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 134.8 мян.тн цайрын баяжмалын1 тн-ыг дунджаар 1,402.3 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 194.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 189.0 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 8.8 сая ам.доллараар буурсан байна.

Молибдений баяжмалын экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 49.0 сая ам.доллар болжөнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,332.6 ам.доллараас 8,614.5 ам.долларт хүрч, 281.9 ам.доллараар өссөн байна. 2019 онд 5,689.5  тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 303.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 68.4 хувийг БНХАУ руу, 14.9 хувийг Вьетнам руу, 13.4 хувийг БНСУ руу тус тус гаргасан байна.

Алтны экспорт: 2019 оны гүйцэтгэлээр 9,069.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,637.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол 2019 онд 46,132.3 ам.доллар болж 4,027.3 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 418.4 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 273.9 сая ам.доллараар өссөн байна.

Хүнд үйлдвэрийн салбар

Коксын экспорт:2019 оны гүйцэтгэлээр144.75 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 116.55мян.тн-оор буюу 5.1 дахин их, үнийн дүнгээр 27.15сая ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.66сая ам.доллар буюу 4.9 дахин их өссөн байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс):2019 оны гүйцэтгэлээр 11.93 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 996.91 тн-оор буюу 7.7 хувиар, үнийн дүнгээр 68.90 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.55 сая ам.доллар буюу 16.4 хувиар тус тус буурсан байна.Газрынтоснысалбар

Боловсруулаагүй нефтийн экспорт:2019 оны гүйцэтгэлээр 6,545.2 мян.бар буюу 366.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 355.4 мян.бар-иар их, үнийн дүнгээр 25.3 сая ам.доллараар бага байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 63.3 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 56.0 ам.доллар болж буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Импорт6.13 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 252.63 саяам.доллараарбуюу 4.3 хувиарөссөнбайна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,372.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 46.5 сая ам.доллараар буюу 3.5 хувиар өслөө.

Хүндүйлдвэрийнсалбар

Коксын импорт: 2019 оны гүйцэтгэлээр 2.14 мян.тн болж өнгөрсөн оны мөн үеэс 0.97 мян.тн-оор буюу 82.5хувиар, үнийн дүнгээр 384.52 мян.ам.долларын кокс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 152.29 мян.ам.доллар буюу 65.6хувиар өссөн байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): Монгол Улс катодын зэс импортолдоггүй.

Газрынтоснысалбар

Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.0 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2019 онд 1,165.8 сая ам.долларын 1,844.5 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны үеэс 268.5 мян.тн-оор, үнийн дүнгээр  53.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.4 хувийг автобензин, 66.6 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Автобензины импорт:2019 онд 541.5 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны дүнгээс 105.9 мян.тн-оор их байна. 2018 онд 1 тн автобензины импортын дундаж үнэ 708.8 ам.доллар байсан бол 2019 онд 604.6 ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт:1,080.4 мян.тн болж 2018 оны гүйцэтгэлээс 231.6 мян.тн-оор өссөн байна. 2018 онд  1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 679.5 ам.доллар байсан бол 2019 онд 619.6 ам.долларт хүрч 59.9 ам.доллар буюу 8.8 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 92.6 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet