Live
НИЙГЭМ

Замын-Үүдээс мэдээллэж байна

Замын-Үүд дэх ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Албаны мэдээлсэнээр “ЗГ-ын шийдвэрээр Замын-Үүд боомт дах хилийн хяналтын байгууллагуудын удирдлагуудын сольсон. Уг удирдлагуудын багийн бүрэлдэхүүнтэй Хилийн боомтын зөвлөлийн хуралдааныг шуурхай хуралдуулж, хилийн боомтод мөрдөгдөх тусгай журамд тодотгол оруулж шинээр баталсан. Уг журамд орсон гол өөрчлөлт гэвэл халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гурван бүсийг тогтоож өгсөн.

Улаан бүс: Халдвар хамгааллын дэглэм сахиулах, тээврийн хэрэгслийн кабенд үзлэг хийх,ариутгал хийх, хил нэвтэрсэн баримт бичигт үнэлгээ хийх ажиллагаанууд явагдаж байна. Энэ бүсэд Тээврийн хэрэгслийн жолооч халдвар хамгааллын хувцастай, хилийн ариутгал, үзлэг шалгалт хийж байгаа алба хаагч нар мөн халдвар хамгааллын иж бүрэн хувцастай үүрэг гүйцэтгэж байна.

Шар бүс: Тээврийн хэрэгслийн жолооч болон боомтын албан хаагч нар хамгааллын хувцсыг өмсөж, тайлах тусгай өрөөгөөр хангасан байгаа.

Ногоон бүс: Хилийн хяналтын байгууллагын ажилчид болон жолооч нар нүүрний хаалт, маск, бэлий гэсэн халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглэж хэвшсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын Замын-Үүд боомтын хэлээр гарах чиглэлд долоон сарын 16-наас өмнө өдөрт 100 тээврийн хэрэгсэл зорчдог байсан бол өнөөдөр 10-аар нэмэгдэж байгаа” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet