ОЛИМП

ОЛИМП: Хятадын хамгийн залуу тамирчин 14 настай Куан Хунчан алтан медаль хүртлээ

Токио-2020 олимпын наадмын Хятадын хамгийн залуу тамирчин 14 настай шумбагч Куан Хунчан пүрэв гарагт эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангаас үсрэлтийн төрөлд алтан медаль хүртлээ. Хүмүүс түүнийг “шумбалтын гайхамшиг” гэж нэрлэж байгаа ч тэрээр “Би өөрийгөө мундаг гэж бодохгүй байна. Би тийм ч ухаалаг биш, хичээлдээ сайн сурдаггүй” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

1992 онд Барселонагийн наадамд 13 настай нутаг нэгт Фу Минсиа түрүүлсний дараа Куан Хунчан алтан медаль хүртсэн хоёр дахь хамгийн залуу эмэгтэй болж байгаа юм. Бээжин 2008, Лондон 2012, Рио 2016, Токио 2020 наадмуудын эмэгтэй шумбалтын төрөлд Ази тамирчид алтан медаль хүртсэн. Хамгийн сүүлд 2004 онд Афинд болсон Олимпын наадамд Австрали улсын тамирчин Чантел Ньюбери эмэгтэйчүүдийн 10 метрийн алтан медалийг авснаас хойш тус төрөлд хятад тамирчид ноёрхсоор байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet