ЭДИЙН ЗАСАГ

УУЛ УУРХАЙ 2019: Улсын төсөвт алтнаас 116.84 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал хийдэг.

Өнөөдөр салбарынхаа 2019 оны жилийн эцсийн статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ (ХУРААНГУЙ)

Макро эдийн засгийн үзүүлэлт

2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна. 

Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн байна.Үүнд:

  • Уул уурхайн салбараас                          2.6 (21.96%) их наяд төгрөг,
  • Газрын тосны салбараас                        232.3 (1.95%) тэрбум төгрөг,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр                  36.9 (0.31%) тэрбум төгрөг,
  • Бусад орлого                                           29.3(0.25%) тэрбум төгрөг.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого (дэлгэрэнгүй)

2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                      116.84 тэрбум төгрөг,
  • Нүүрс                  1,210.57 тэрбум төгрөг,
  • Цайр                    66.27 тэрбум төгрөг,
  • Зэс                       1,090.12 тэрбум төгрөг,
  • Төмөр                  25.42 тэрбум төгрөг,
  • Жонш                  34.82 тэрбум төгрөг,
  • Бусад                   77.53тэрбум төгрөг.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Үүнд:

  • Нүүрс                  300.01(32.9%)тэрбум төгрөг,
  • Зэс                       218.23(25.0%)тэрбум төгрөг,
  • Алт                      36.84(46.1%) тэрбум төгрөг,
  • Жонш                  18.48(113.1%) тэрбум төгрөг,
  • Төмөр                  8.37(49.1%)тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Цайр                    10.65(13.8%) тэрбум төгрөг,
  • Бусад                   1.23(1.6%) тэрбум төгрөг

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet