“Амьсгал тэтгэгч” ТББ-аас амьсгалын аппарат аяны талаар мэдээлэл хийж байна
“Амьсгал тэтгэгч” төрийн бус байгууллагаас “Нэг аппарат-Нэг амь” хандивын аян зохион байгуулж буй талаараа өнөөдөр танилцуулlgg. Уг аян эхлээд сар гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд цугларсан мөнгөөрөө амьсгал дэмжих 10 аппарат авч, улсын эмнэлгүүдэд хандивласан байна.
“Нэг аппарат-Нэг амь” аяны ерөнхий зохион байгуулагч Г.Гантулга “Коронавирусийн дельта хувилбар манай улсад бүртгэгдэж, тархах эрсдэл бий болсон энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор амьсгал дэмжих аппаратны хандивын аяныг зохион байгуулж байгаа. Хандивын аянд ард иргэд, гадаад дахь монголчууд маань идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Төр засгаас эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Мөн бид УИХ-ын гишүүдэд хандаж, тойрог бүрдээ амьсгал дэмжих нэг аппарат хандивлах уриалга гаргаж байгаа. Уриалга бүхий албан бичгийг Даваа гарагаас хүргүүлнэ. Одоогоор УИХ-ын 20 гаруй гишүүнд хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй” гэлээ.

Хариулах