Live
ОЛИМП

М.Уранцэцэг: Дараагийн олимпод оролцох эсэх, цаашдын зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж шийднэ

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын дийлэнх нь энэ сарын 4-5-нд шилжих шөнө эх орондоо ирлээ. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн тус нислэглээр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ц.Цогтбаатар, эрэгтэйчүүдийн -81кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай нар ирсэн юм.

Угталтын үеэр олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэг “Би олимпын аварга болно гэж
Токиог зорьсон. Надад бүрэн боломж байсан ч бага зэргийн алдаанаас үүдэж хүрэл медаль хүртлээ. Медалиа зүүгээд зогсох мөчид эх орон, гэр бүл маань бодогдож байлаа. Дараагийн олимпод оролцох эсэх, цаашдын зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж байгаад шийднэ
” гэлээ.

2021 оны наймдугаар сарын 5. “Токио 2020” зуны 32 дугаар олимпод оролцсон Монголын баг, тамирчид эх орондоо ирлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet