Ой хээрийн түймэр хотын тэнгэрийг бүрхэх үед Афинчууд дотор үлдэхийг зөвлөв

Грекийн эрх баригчид Афины хойд хэсэгт дэгдэж буй түймрийн утаа хотын тэнгэрийг бүрхсэн учраас иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Хотын захад гарсан түймэртэй 500 гаруй гал сөнөөгчид, 9 нисдэг тэрэг, таван нисэх онгоц, армийн бүрэлдэхүүн тэмцэж байгаа бөгөөд гал одоо ч үргэлжилсээр байгаа юм. Одоогоор хүний амь эрстээгүй байна.
Мягмар гарагт Афины төвөөс хойд зүгт 20 км-ийн зайд орших Варымпомпи тосгоноос түймэр эхэлсэн бөгөөд халуунаас болж энэ нь ойролцоох газруудад тархаж, байшин, машин галд өртөж, оршин суугчид дүрвэхэд хүрсэн байна.
Температур 40 хэмээс дээш байгаа хэдий ч лхагва гаригт нөхцөл байдал арай дээрдэж, салхи багасаж, агаарын чийгшил нэмэгдсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ. Мөн галын улмаас шугам сүлжээний зарим хэсгүүд гэмтэж, Афины цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасарчээ.
Эх сурвалж: Reuters

Хариулах