ДЭЛХИЙН МЭДЭЭ

Медалийн ёслолын үеэр Мао Зедуны дүрстэй энгэрийн тэмдэг зүүсэн Хятад тамирчдыг шалгаж байна

Олон улсын олимпын хорооноос медалийн ёслолын үеэр Мао Зэдуны дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүсэн Хятадын хоёр дугуйчинг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Бао Шанжү, Жун Тяньши нар даваа гарагт болсон эмэгтэйчүүдийн спринтийн тэмцээнд Герман болон Оросын багуудыг ялж, алтан медаль хүртсэн юм.

Хятадын баг энэ үйлдлээрээ улс төрийн мэдэгдэл хийхийг хориглодог олимпын дүрмийг зөрчсөн байж болзошгүй байна. Учир нь Олимпын Хартын 50 -р зүйлд “Олимпын тэмцээн өрнөж буй талбай, бусад хэсгүүдэд жагсаал, улс төр, шашин шүтлэг, арьс өнгөний үзлийг ​​сурталчлахыг хориглоно” гэж заасан байдаг.

A Chinese cyclist wears a Mao badge during a medal ceremony at the Olympics

Тэмцээний өмнө болон дараа нь тамирчдад “үзэл бодлоо илэрхийлэх” боломжийг олгох үүднээс дүрмийг өнгөрсөн сард хөнгөвчилсөн боловч тэмцээний үеэр эсвэл медалийн ёслолын үеэр дээрх утга бүхий үйлдэл, мэдэгдэл хийхийг хориглосон хэвээр байгаа. ОУОХ -ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс болсон явдлын талаар Хятадын Олимпын хороотой холбоо барьсан бөгөөд асуудлыг судалж байгаа гэж мэдээлжээ.

Мөн ОУОХ медаль гардах үедээ гараараа Х хэлбэр дүрсэлсэн АНУ-ын бөөрөнцөг шидэлтийн тамирчин Равен Сондерсийг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

1 сэтгэгдэл

  1. Баяр

    2021-08-04

    Гэнэн үйлдэл лав биш

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet