СОЁЛ УРЛАГ

Дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлогч ТАВАН НААДАМ-ыг та мэдэх үү?

Дэлхийн кино урлагийн өнгийг тодорхойлж, кино сонирхогчдын анхаарлын төвд цаг ямагт байдаг хамгийн том кино наадмуудыг та мэдэх үү. Тэгвэл та дараах таван наадмаас хоцрохгүй байж чадвал кино ертөнцөөс хэзээ ч хоцрохгүй.

Каннын кино наадам

Каннын кино наадам-н зурган илэрц"

Жил бүрийн тавдугаар сарын дундуур, 12 өдрийн турш үргэлжлэх Каннын кино наадам анх 1939 оны есдүгээр сарын 1 буюу дэлхийн II дайн эхэлсэн өдөр зохион байгуулагдаж байсан ч албан ёсны төрсөн өдрийг нь 1946 оны есдүгээр сарын 20 хэмээн тооцдог. Алтан дал модны төлөөх өрсөлдөөнийг хүссэнээ борлуулж болох кино зах хэмээн шүүмжлэх нь бий ч нэр хүнд, хүрэлцэн ирэх зочид, далайц, хамрах хүрээгээрээ дэлхийн кино урлагийн аварга шалгаруулах тэмцээн юм. Каннын кино наадмыг сурвалжлэх хэвлэл, мэдээллийн ажилтнуудын тоо зөвхөн Олимпын наадмын дараа орно.

Берлиний кино наадам

Берлиний кино наадам-н зурган илэрц"

Берлинал буюу Берлиний кино наадам хоёрдугаар сарын эхээр 11 өдөр үргэлжилдэг, гол шагнал нь “Алтан баавгай”. 1951 онд их Британи, Франц, АНУ-ын офицерууд Баруун Германд анх зохион байгуулсан уг наадам мэргэжлийн уран бүтээлчид болон энгийн үзэгчдийн аль алинд зориулагдсан. Наадмын үеэр кино гаргадаг танхимууд пиг дүүрч, тасалбар худалдах кассанд урт дараалал үүсэх нь энгийн үзэгдэл. Каннын кино наадмын хувьд урлаг тэргүүн байранд тавигддаг бол Берлинд улс төр ба нийгмийн сэдэвт кинонд илүү анхаарал хандуулдаг.

Венецийн кино наадам

Венецийн кино наадам-н зурган илэрц"

2010 оноос хойш есдүгээр сарын 1-11-ний хооронд зохиогддог болсон Венецийн кино наадам хамгийн “ахмад” фестивалиудын нэг. 1932 оноос хойш зохиогдсон наадмын гол шагнал “Алтан арслан”-г жүжигчин Лукино Висконти хамгийн олон буюу таван удаа хүртсэн юм. Фестивалийн хөтөлбөрт хамрагдсан өглөөний үзвэрүүд ихэвчлэн мэргэжлийнхэнд зориулагдсан байдаг ч оройн үзвэрүүдийг дунджаар 10 еврогийн  үнээр энгийн иргэд үзэж болно. Канн шиг оддын бус энгийн, тайван уур амьсгалд сайхан бүтээлүүдтэй танилцах боломжийг Венецийн наадам олгодгоороо онцлог.

Санденсын кино наадам

Санденс кино наадам-н зурган илэрц"

Нэгдүгээр сарын сүүлчээр 11 хоног үргэлжилдэг Санденс кино наадам бол Америкийн андерграунд киноны толь билээ. Америкт болдог хамгийн нэр хүндтэй наадмын нэг Санденсыг жүжигчин Роберт Редфорд 1981 онд санаачилсан бөгөөд “Холливудийн бус” тодотголт бүтээлүүдийг толилуулдагаараа онцлог.  Андерграунд кино хувийн брэнд болж буй чиг хандлага уг наадмын үеэр тод ажиглагдана. Хараат бус бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах, аз таарвал олон саяын гэрээ хийж чадах, эс бөгөөс нийтээр үзэж заншсан кинонуудаас түр холдох боломжийг олгодог хэмээн найруулагч Жим Жармуш нэгэнтээ Санденсыг дүгнэжээ.

Торонтогийн кино наадам

tronto movie avard-н зурган илэрц"

Есдүгээр сарын дундуур 11 хоног үргэлжлэх Торонтогийн кино наадмыг 1970-аад онд үндэслэсэн. Умард Америктаа хамгийн нэр хүндтэйд тооцогдох энэ наадмыг Пирс Хендлинг удирддаг. Торонтогийн наадам киноны зах зээлд гарч буй шинэ бүхнийг үзэгчдэд санал болгож, Холливудаас эхлэн аймшиг, эротик хүртэлх төрлийн бүтээлээр зочид хийгээд үзэгчдийг дайлдаг юм. Уг наадамд тэмцээний хөтөлбөр байдаггүй. Өөрөөр хэлбэр, гол шагнал бол үзэгчдийн таашаал. Гэлээ ч Торонтогийн наадмын үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл Оскар, дор хаяж уг шагналд нэр дэвших алтан боломжийг дагуулдаг болсоор 20-иод жил өнгөрчээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet