ОЛИМП

С.Батцэцэг Киргизийн Мээрим Жуманазартай барилдаж ялагдал хүлээлээ

-“Токио-2020” зуны XXXII олимпын наадам-

“Токио-2020” зуны олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2020 оны Дэлхийн цомын аварга, энэ жилийн Азийн аварга, Кыргызстаны 21 настай бөх Мээрим Жуманазароватай хийж цэвэр ялагдлаа.

Өдгөө 31 настай С.Батцэцэг гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд Лондонгийн олимпын хүрэл медальтай дэлхийн хошой аварга билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet