Иргэд бензиний үнийг бууруулж, тэтгэвэр нэмэхийг шаардаж байна
Өнгөрсөн долдугаар сард ШТС-ууд нэгдсэн байдлаар АИ-92 шатахууны үнийг хоёр удаа нэмээд байгаа билээ. Одоогийн байдлаар АИ-92 бензиний үнэ 2050-2100 төгрөг байна.
Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Ирэх сард дотоодын хэрэгцээг хангах шалтгаанаар ОХУ-аас АИ-95 бензинийг манай улсад нийлүүлэхэд хүндрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 30 хоногийн нөөц байна. Үүнтэй холбоотойгоор манай улс нөөцөө бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтран ажиллахаар хэлэлцээрийн түвшинд явж байна” гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм.
Харин иргэд өнөөдөр Төрийн ордний баруун хаалга нь дээр бензиний үнийг бууруулж, тэтгэвэр нэмэхийг шаардаж, шаардах бичгийг хүргүүлээд байгаа юм.

Хариулах