08.01: Шинээр 992 тохиолдол бүртгэгдэж, 2,058 иргэн эдгэрлээ

Коронавирусийн халдварын өнгөрсөн хоногийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас цахим хуудсаараа танилцууллаа.
Өнгөрсөн хоногт 6,075 сорьцоос халдварын 992 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс Улаанбаатарт 352, орон нутагт 640 нь илэрчээ.
Уг өвчний улмаас 61-80 насны таван иргэн нас барсан байна.
Харин 2,058 иргэн эдгэрчээ.
Иргэдийг амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих дэглэмээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.


Хариулах