Дорнод аймагт ноцтой хэрэг гарлаа

Тодруулбал тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд долдугаар сарын 21-нийн өдрийн 03.00 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ “Д” гэгч нь Harrier маркийн тээврийн хэрэгслээр иргэн 18 настай эрэгтэй “С”-г дайрч биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газраас зугтжээ. Дорнод аймаг дахь Цагдаагийн газар хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирогч “С” нь ГССҮТ-д хэвтэн эмжлүүлж байгаа аж.

Хариулах