ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Зэрлэг гахайн мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

Шалгалтын явцад хууль бус ан хийж, түүнийгээ тээвэрлэсэн дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байцаагчид Улаанбаатар хот руу орох төв замууд дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад хууль бус ан хийж, түүнийгээ тээвэрлэсэн дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

  • Өвөргүнтийн товчоогоор нэвтэрсэн 62-00 УАЕ Nissan patrol машиныг шалгахад, жолооч Ю.А нь гарал үүсэл болон зөвшөөрлийн бичиггүй, хууль бусаар агнасан эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу нэг ширхэг, ленок, зурхай загас хоёр ширхэг МР-153 маркийн буу тээвэрлэж явсныг шалгасан байна. Ингээд иргэний бууг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
  • Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор ХОҮ 10-11 тээврийн хэрэгслээр найман тарваганы тулам тээвэрлэж явсныг ЗӨСҮТ-д хүлээлгэж өгсөн байна.
  • Завхан аймгаас тээвэрлэж явсан ховор төрлийн хоёр ширхэг алтайн хойлог шувуу тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Зөрчил гаргагчдад шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: НМХГ

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet