ОЛИМП

07.31/ОЛИМП: Монголын баг, тамирчдын хуваарь

Долдугаар сарын 31-ний өдөр манай улсын буудлага, жүдо бөхийн тамирчид дэлхийн чансааны тамирчидтай мэх уралдуулж, цэц сорих хуваарьтай байна.

БУУДЛАГА

Энэ өдөр эмэгтэй урт бууны 50 метрийн дасгалын медальтнууд тодорно. Өглөө 11.00 цагаас эхлэх урьдчилсан шатанд тамирчид гурван байрлалаас (босоо, суугаа, хэвтээ) тус бүр 40, нийт 120 сум буудах бөгөөд эхний наймд шалгарсан нь 15.00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө. Нийт 49 тамирчин оролцохоор бүртгүүлсний дотор Монголын залуу мэргэн бууч О.Есүгэн байна.

ЖҮДО:

Олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулна. Манайхан эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулах сугалаа татжээ. Хожвол шөвгийн наймд Оростой, дараа нь зохион байгуулагч Японтой гээд сугалаа таарна.

Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болох юм. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх учиртай. Тухайн жингүүдэд хэнийг барилдуулахаа дасгалжуулагч нар барилдааны өмнө шийдэх болно. Жишээлбэл, эрэгтэйчүүдийн -90 кг-д Г.Алтанбагана, С.Моллай хоёрын хэнийг гаргах, +90 кг-д Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын хэнийг барилдуулахаа тухайн өрсөлдөгчөөсөө шалтгаалан сонгоно гэсэн үг. Урьдчилсан шатны барилдаан 10.00 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 16.00 цагаас эхлэн явагдах болно.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet