НИЙГЭМ

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Цагдаагийн байгууллагын статистик тоон мэдээллээр цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг:

  • 2019 онд-737 цахим гэмт хэрэг
  • 2020 онд-1795 цахим гэмт хэрэг
  • 2021 оны эхний хагас жилийн байдлаар-1850 цахим гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг жил бүр 40-50 хувиар өссөн нь цаашид тухайн төрлийн гэмт хэргүүд улам бүр өсөх чиг хандлагатай байна.

Энэ нь дан ганц Монгол Улсад үүсээд байгаа асуудал биш бөгөөд дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахалтай холбоотойгоор нийгмийн бүхий л салбар, тэдгээрийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан гэмт этгээдүүд ч мөн адил цахим орчинд гэмт хэрэг үйлдэх болжээ.

Эрүүгийн цагдаагийн алба “Цахим орчинд иргэдийн Facebook хаяг руу хууль бусаар халдаж байгаа үйлдэл гарч байна. Энэ талаар иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд өөрсдийн хувийн Facebook-ийн нууцлалыг сайн хангаж, бусдаас ирүүлсэн ямар нэгэн сэжигтэй холбоос линк рүү нэвтэрч орохгүй байх, нэвтэрч орлоо ч хувийн Facebook-ийн нэвтрэх нэр, нууц кодыг нэхсэн тохиолдолд огт оруулахгүй байхыг анхааруулж байна.”

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet