COVID-19

Токиод илрэх ковидын тохиолдол эрс нэмэгджээ

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-

Олимп үргэлжлэн явагдаж буй энэ өдрүүдэд Токио хотод илрэх Ковидын халдварын тоо эрс нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ. Өчигдөр л гэхэд Японы нийслэлд 2848 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 7-ны дээд амжилтыг (2520) даван гарчээ.

Эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн шинэ хувилбаруудаас болгоомжилж байгаагаа илэрхийлж, зуны улиралд халдварын тоо улам нэмэгдэнэ гэсэн таамагтай байгаагаа илэрхийлжээ. Олимпийн наадмыг эсэргүүцэгчид ОУОХ-г Ковидын эрсдэлийг бууруулах тал дээр хангалттай ажиллаагүй хэмээн шүүмжилж байна.

Олимп эхэлснээс хойш дор хаяж 18 тамирчны шинжилгээ эерэг гарсан бөгөөд тамирчдын тосгонд бүртгэгдсэн халдварын тоо 20 болоод буй. ОУОХ-ны зүгээс долдугаар сарын 1-26-ны хооронд 274,935 сорилд шинжилгээ хийхэд 57 хариу эерэг гарсан бөгөөд энэ нь хувиар тооцвол 0.02 хувиас нь Ковид илэрч байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet