СОЁЛ УРЛАГ

Гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн дуранд монголчуудын 36 жилийн түүх үлджээ

Түүний номонд монголчуудын 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна.

Япон улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар-1983” нэртэй гэрэл зургийн номын нээлт өнөөдөр Монгол-Японы төвд боллоо. Арга хэмжээний нээлтийн үеэр Сүгияама Тэрүзо “Би 1983 оны зун Монголд анх удаа ирсэн юм. Тэр үед БНМАУ нь социалист засаглалтай, нийслэл хот нь нам гүмхэн, өвөрмөц өнгө төрх байсан хот байсан. Тухайн үед гэрэл зураг авахад хараа хяналт чанга, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байсан нь ихээхэн бэрхшээлтэй байв. Харин 1984 онд ЮНЕСКО-гийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгтэй хамтарч соёлын өвийн зураг авалтын ажлыг эхлүүлсэнээр надад том боломж олгосон” гэсэн юм.

Image may contain: 2 people, people standing, child and outdoor
фотог Сүгияама Тэрүзо

“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт социалист засаглалтай үеийн Улаанбаатар, 1992 онд социалист засаглалаас ардчилалд шилжсэн Монгол Улс, тухайн үеийн нийслэлийн өнгө төрх, монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гээд бидний 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet