ДЭЛХИЙН МЭДЭЭ

ОХУ-ын Засгийн газар ОГЦОРЛОО

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путины Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдөл өглөө гэж “Тасс” агентлаг мэдээллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин Медведевийн танхимын гишүүдтэй уулзжээ.

Путин өнөөдөр төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн өндөр өсөлт нь Оросын эдийн засагт чухал үүрэгтэй.  Энэ нь ядуурлыг даван туулах, орлогын тогтвортой өсөлтийг хангах цорын ганц арга зам, бидний амжилтад хүрэх түлхүүр юм. 2021 онд Оросын эдийн засгийн өсөлтийн хурд одоо байгаагаасаа давж, дэлхийн дунджаас дээгүүр байх ёстой. Энэ зорилтыг үл тоомсорлож болохгүй” гэсэн байна.

Ташрамд дурдахад, Медведев нь ОХУ-ын шинэ түүхэнд засгийн газрыг хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн Ерөнхий сайд билээ. Тэрбээр нийт долоон жил, найман сарын хугацаанд засгийн газрын тэргүүлсэн юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet