ОЛИМП

С.Моллай: Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлсэн. Энэ медалийг гэр бүлдээ, Монголын ард түмэнд зориулж байна. БАЯРЛАЛАА

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн мөнгөн медальт Саид Моллай шагнал гардсаны дараа сэтгүүдчдэд сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Энэ медалиа нэгдүгээрт, Иранд байгаа гэр бүлдээ зориулж байна. Тэдэнтэйгээ хоёр жил уулзаагүй. Хоёрдугаарт, Монголын ард түмэнд зориулж байна. Мөн Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Х.Баттулга Ерөнхийлөгчид талархал илэрхийлж байна.

2018 оноос хойш маш олон зүйл тохиож, би эх орноо алдсан. Гэхдээ эргэж ирсэндээ, мөнгөн медаль авсандаа баяртай байна. Би сүүлийн хоёр жил тасралтгүй хичээж хөдөлмөрлөсөн. Зоригтой хүмүүс нэг л амьдардаг, зоригтой хүмүүс хүссэндээ хүрдэг. Би өөрийн зорилго, мөрөөдлийнхөө төлөө явсан.

Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлж, маш мундаг тамирчидтай нэг баг болсондоо баяртай байна. Энэ хугацаанд сайхан найзуудтай боллоо. Иймд Монголын ард түмэнд энэ медалиа зориулж байна. Монголын ард түмэн маш сайхан, халуун сэтгэлтэй” гэлээ.

Тэрбээр мөн “Баярлалаа, Монгол” гэж монголоор хэлсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet