Энэтхэгт 17 настай охин жинсэн өмд өмссөнийхөө төлөө бусдад зодуулж амиа алджээ

Энэтхэгийн хойд Уттар Прадеш мужид өнгөрсөн долоо хоногт 17 настай Неха Пасван жинсэн өмд өмссөнийхөө төлөө гэр бүлийнхээ насанд хүрсэн гишүүдэд зодуулж амиа алдсан хэрэг гарчээ.
Тус хэрэг хамгийн буурай хөгжилтэй бүсүүдийн нэг болох Деориа дүүргийн Саврежи Харг тосгонд болсон байна. Түүний ээж Шакунтала Деви BBC-д хэлэхдээ охиныг өвөө, эмээ болон авга ах нар нь модоор зодсон гэжээ. Охин нь өдөр шашны мацаг барьж, орой жинсэн өмд, цамц өмсөн зан үйлээ хийх гэтэл өвөө, эмээ нь түүний хувцаслалтыг эсэргүүцсэн байна. Тэрээр жинсээ тайлахгүй гэсний дараа маргаан улам даамжирч, улмаар охин хүчирхийлэлд өртсөн гэж тэр мэдэгдэв.
Неха Пасваныг ухаангүй хэвтэж байхад хадмууд нь машин дуудаад, эмнэлэгт хүргэж өгөхөөр явсан. Шакунтала Деви хэлэхдээ “Тэд намайг дагуулж явахыг зөвшөөрөөгүй тул би дүүргийн эмнэлэгт очсон ч түүнийг хайгаад олоогүй” гэжээ.
Маргааш өглөө нь Гандак голын гүүрэн дээр нэг охины цогцос өлгөөтэй байна гэсэн дуудлагаар мөрдөн байцаагчид очоод Нехагийн цогцос болохыг тогтоосон байна.
Цагдаагийнхан Нэхагийн өвөө, эмээ, нагац, авга, үеэлүүд болон автомашины жолооч зэрэг 10 хүнд аллагын болон нотлох баримтыг устгасан хэргээр шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах