НИЙГЭМ

Алба хаагчдад өргөө цагаан гэр бэлэглэв

Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн удирдлага, ахлагчийн зөвлөл, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабтай хамтран цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэв. Энэ ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн Барилга угсралт засварын ротын засал чимэглэлчин, ахлагч Б.Батбэхэд их таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

May be an image of 1 person

Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга, тэргүүн ахлагч Т.Гантөмөр, Орхон аймгийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр, ангийн удирдлага, ахлагчийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үеэр ахлагч Б.Батбэхэд баяр хүргэн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж хурандаа Ш.Гантулга гэрийн номын сан бэлэглэсэн юм.

May be an image of one or more people, people standing, military uniform and outdoors

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet