ОЛИМП

ОЛИМП: Ц.Цогтбаатар Шохэй Онод ялагдаж, хүрэлийн төлөө барилдахаар боллоо

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73 кг-ын жинд хүч үзэж байгаа Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан юм. Үүний дараа Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай барилдсан билээ.

Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг мөн ялав. Манай тамирчин Гжаоватай өмнө нь гурван удаа таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч, манай тамирчин ялж байв. Ц.Цогтбаатар нэмэлт цагт шийдсэн үүрэх мэх хийж ялснаар хагас шигшээд шалгарсан.

Ингээд шөвгийн дөрөвт тунаж, олимп, дэлхийн аварга Японы Онотой (62 удаагийн ялалттай) мэх уралдууллаа. Манай бөх хүчттэй өрсөлдөгч гэдгээ харуулсан ч нэмэлт цагт вазаригаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.

Тэрбээр хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдана. Тэд өмнө нь хоёр удаа барилдаж байв. Эхлээд 2019 онд Абу Дабигийн Их дуулгад Маргелидон манай бөхийг ялсан. Сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилисийн Их дуулгын финалд манай Цогтоо ялж аваргалсан билээ. Энэ удаа хэн нь олимпийн медальтай үлдэх вэ гэдгийг шийдэх чухал барилдааныг Токиогийн татамид хийх гэж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet