ЦАГ АГААР

ЦАГ АГААР: Энэ долоо хоногт нутгийн хойд, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороотой

Гэрэл зургийг
MPA.mn

Энэ долоо хоногт нутгийн хойд, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороотой гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ сарын 26-наас ирэх сарын 2 хүртэлх цаг агаарын төлөв:

Энэ долоо хоногт нутгийн хойд хэсгээр бороо, өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 26-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи: Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet