Live
COVID-19

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илэрсэн гэх мэдээлэл худал

“Гадаадаас энэ сарын 16-нд нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илэрсэн” гэх мэдээлэл цахим орчинд тархаж, олон нийтийг айдаст автуулсан. Тэгвэл тус мэдээлэлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хариулт өглөө.

Тэрбээр “Гадаад орноос ирж байгаа иргэд вакцины бүрэнд тунд хамрагдсан бол шууд гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Гэхдээ вакцин хийлгэсэн ч халдвар авсан байх магадлалтай тул онгоцны буудал дээр шинжилгээ авч, явуулж байгаа. Энэ үеэр буюу долдугаар сарын ихээр 22 хүний сорьж эерэг гарсан. Харин вакцингүй иргэд 14 хоногийн тусгаарлалтад орж байгаа.

Түүнээс цахим орчинд тархсан шиг 18 хүнээс халдварын Дельта хувилбар илэрсэн зүйл байхгүй. Тухайн мэдээллийг нягталж уншвал ямар ч эх сурвалж байхгүй байгааг та бүхэн анзаарсан байх” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet