ОЛИМП

ОЛИМП: МУГТ Д.Сумъяа вазаригаар ялагдлаа

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д зогдоглосон МУГТ Д.Сумъяа олимпын татами дээрх эхний барилдаандаа Словенийн бөх К.Кайзерт ялагдлаа. Тивийн аваргын мөнгөн медальтай К.Кайзер барилдаан дөнгөж эхлэнгүүт гэнэдүүлсэн тохох мэхээр вазари үнэлгээ салгасан нь энэ тулааны хувь заяаг шийдэв. Сумъяа үүнээс хойш зогсолтгүй довтолж, санаачилгыг гартаа авч барилдсан ч үнэлгээ салгаж чадсангүй. Шүүгч өрсөлдөгч бөхийг идэвхгүй барилдаж, хэт хамгаалсан шалтгаанаар хоёр удаа торгосон. Хэрэв дахиад хугацаа байсан бол гурав дахь торгууль ирж болох байлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet