Олимп: Германы гимнастикийн эмэгтэй баг битүү өмсгөл өмсжээ

Олимпын гимнастикийн тэмцээний үеэр Германы эмэгтэй баг хүйсийн ялгаварлалтын эсрэг байр сууриа илэрхийлж битүү өмсгөл өмсжээ.
Тэдний зарим нь энэ оны эхээр болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд ижил төстэй хувцас өмссөн бөгөөд Сара Восс багийнхаа нөхөдтэй хамт залуу үеийнхэнд гимнастикийн спортыг “аюулгүй” гэж мэдрүүлэхийг хүсэж байгаагаа хэлжээ.
Сара Восс, Паулин Шефер-Бетц, Элизабет Сейтц, Ким Буй нар ням гарагт шагай хүртэл урттай өмсгөл өмссөнөөрөө тогтсон заншлыг эвдэж байгаа юм. Олон улсын тэмцээнд хөлөө халхалсан урт леотард (гимнастикийн хувцас)-ыг ихэнхдээ зөвхөн шашны шалтгаанаар гимнастикчид сонгодог байна.
Германы баг өнгөрсөн долоо хоногт бэлтгэл хийх үеэрээ мөн ижил төстэй өмсгөл өмссөн бөгөөд Олимпын хүрэл медальт Элизабет Сейтц “Эмэгтэй хүн бүр, хүн болгон юу өмсөхөө өөрсдөө шийдэх ёстой гэдгийг бид харуулахыг хүссэн” гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах