УЛС ТӨР

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсад айлчилж байна

11:33 цагт:

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 10:00 цагт газардсан юм.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм. БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Сун Яаньчао нарын албаны бусад хүмүүс багтжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна гэж БХЯ-наас мэдээллээ. Түүнийг УИХ-ын Г.Занданшатар хүлээн авч уулзах бөгөөд мөн Батлан хамгаалах яаманд ажиллаж, уулзалт хийх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet