Live
LIFE STYLE

“Өглөөний гудамж”-ны тоог НЭМЬЕ

Хүмүүсийн сэтгэлд дулаахан уур амьсгал нэмсэн нэгэн таатай мэдээ цахимд хөвөрнө. Энэ бол “Өглөөний гудамж”-ны тухай. Өнгө, өнгөөр алаглан харагдах цэцэгс, кофе шоп, хөнгөн зууштай автомашингүй нарийн гудамжны бүтээн байгуулалтын ажил нүдээ олжээ.

Тодруулбал, Сүхбаатарын талбайн баруун талд буюу Гутлын 22-т “Өглөөний гудамж”-ыг НЗДТГ-аас нээхээр зорьж, бэлтгэл ажил 70 хувьтай явж байна. Уг гудамж нь өглөөний 06.00 цагт үйл ажиллагаа эхлүүлж, нийслэл хотын иргэдийн дунд идэвхтэй амьдралын хэв маяг бий болгох зорилготой.

Гудамж нийт 1,647 ам метр талбайтай, 400-500 хүнийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой юм.

Уг хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд:

  • “Pizza hut”.
  • “Urguu” зочид буудал.
  • “Urguu art” ресторан.
  • “Оршил” зоогийн газар.
  • “Yuna Korean” ресторан
  • “Schwarzkopt professional” салон.
  • “Book Art” кафе.
  • “Restaurant Wine Lounge”.
  • “Guun Gogi barbecue” ресторан.

Бум бужигнаж, түм түжгэнэсэн их хотод тухлаад суучих таатай орчин хомс, дээр нь халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед өнгөлөг энэ гудамжинд агаарлах зуураа өглөөний цай, үдийн хоолоо идчихэж болох нь.

Иймд иргэдэд эерэгээр нөлөөлж байгаа энэхүү ажлыг үргэлжлүүлж, “Өглөөний гудамж”-ны тоог НЭМЬЕ ээ, хотын дарга аа.

ФОТО: Гудамжны бүтээн байгуулалтын ажил 70 хувьтай байна

-АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ-

2021 оны долдугаар сарын 26. Өглөөний гудамж, ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet