newswire

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан байна. Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох авлигын хэргийн материал 100 гаруй хавтаст хэрэг болжээ. Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг хэрэгжүүлэхдээ “Улаанбаатар хотын банк” болон Турк улсын “216 япи үрэти худалдаа” компаниас ихээхэн зээл авсан байдаг. Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүгийнхээ өр зээлийг төлөхөөр ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг гаргуулан “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж хууль сахиулагчид үздэг юм.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн аав хүү хоёрыг буруутгаж буй. Өдгөө Э.Бат-үүл “Гэр хороолол хөдөлгөөн”-ийг тэргүүлэх болсонд олон нийт дургүйцэж, “Э.Бат-үүл бидний эрх ашгийг хамгаалж чадахгүй. Амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэр болж байна” хэмээн шүүмжилж байгаа билээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet