Турк улсад үерийн улмаас байшин нуржээ

Туркийн орон нутгийн мэдээллийн вебсайт Гүндэм Ризе пүрэв гарагт тус улсын зүүн хойд хэсэгт болсон үерийн усанд нэг тосгоны байшин нурж, урсаж байгаа бичлэгийг нийтэлжээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар камерын дуранд буусан энэ хэргийн улмаас хүн гэмтээгүй байна.
Нэг хүн сураггүй болж, 200 гаруй хүнийг үерт автсан байшингуудаас нүүлгэн шилжүүлсэн гэж Туркийн Дотоод хэргийн яамны албаныхан Ройтерс агентлагт мэдээлжээ.
Жилийн энэ үед Туркийн Хар тэнгисийн эрэг хавийн дагуу үер буух нь элбэг байдаг. Өнгөрсөн долоо хоногт Хар тэнгисийн Ризе мужид болсон үерийн улмаас зургаан хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болжээ.
Эх сурвалж: Reuters

Хариулах