
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах шүүгчийн шийдвэр гарсан. Энэ дагуу АТГ, ЦЕГ-аас Ч.Сайханбилэгийг албан ёсоор интерполоор эрэн сурвалжилж эхлэв. Харин Ч.Сайханбилэг өнөөдөр өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” гэсэн пост оруулсан юм. Гэвч 2016 онд үүсгэсэн 3.3 мянган дагагчтай, бараг мэдээлэлгүй шахам энэ цахим хуудсыг хууль хяналтын байгууллагынхан хуурамч хэмээн үзэж байна. Түүнчлэн түүнийг эрэн сурвалжлах шүүгчийн шийдвэр гарсан учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нь зогсоож байгаа аж. Улмаар яллагдагч баригдсан эсхүл өөрөө хэргээ хүлээн ирэх үед хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох юм байна. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хаах боломжгүй хэмээн эх сурвалж хэлж буй.
Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа билээ. Дашрамд дурдахад, Ерөнхий сайдуудын төрийн хамгаалалтад байх хугацаа албанаасаа бууснаас хойш дөрвөн жил байдаг аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн төрийн хамгаалалтад байх хуулийн хугацаа дуусаагүй.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах