Олимп: Токио-2020 зуны XXXII олимпын наадамд жүдо бөхийн 60 кг жинд Д.Амартүвшин ялагдав

Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Салхи хагалан дэвжээнд гарсан гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний барилдаандаа Нидерландын Торнике Цакадоэд вазари үнэлгээгээр ялагдав. Ингэснээр тэрбээр олимпын наадмаа өндөрлүүллээ.

Хариулах