ОРОН НУТАГ

Ховд аймагт нүүдлийн аялал жуулчлын цогцолбор байгуулагдана

Гэрэл зургийг MPA.mn

Ховд аймаг бол Монгол орны нүүдэлчин овог угсаатны соёлын олон талт байдлыг олж харах боломжтой цөм бүс нутаг юм. Монгол Улсаас ЮНИСКО-ийн дэлхийн өв нийт 15 өв бүртгэгдсэн байдгийн 10 гаруй биет бус соёлын өв нь Ховд аймагт өөрийн унаган хэв шинжээр өвлөгдөж уламжлагдсаар байна. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Ховд аймагт биет бус соёлын өв, эртний хүмүүсийн амьдарч байсны ул мөр болох хадны сүг зургийн өвүүд дээр түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорьж байгаа. Энэхүү ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020-2024 онд Тогтвортой аялал жуулчлал төслийн хоёрдугаар шатанд нийт 15000 америк долларын хөрөнгө оруулалтыг музейн барилгыг байгуулахаар төсөвлөгджээ. Соёлын биет бус өвийн музей бүхий аялал жуулчлалын цогцолбор төвийг байгуулах 100 га газрыг орон нутгийн захиргаа шийдвэрлэж, цогцолборын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ тэд бүрэн гаргаж дуусчээ.

Г.Энхбат (Соёлын өвийн үндэсний төвийн дарга):

-Ховд аймаг бол соёлын өвийн чиглэлээр баялаг өвтэй. Монгол Улсын 24 угсаатны бүлгийн дийлэнх нь Ховд аймагт амьдардаг учраас соёлын биет бус өвийн өлгий нутаг гэж хэлж болно. Үүнээс дурдахад ЮНИСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн хөөмий, баатарлаг туульсын өвүүд нь үндсэн нутагтаа буюу ховд аймагт байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

С.Баясгалан (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын газрын дарга):

-Монгол Улсын засгийн газраас 2020-2024 онуудад аялал жуулчлыг орон нутгийн хөгжлийг дэмжиж, бүсчилж хөгжүүлье гэсэн шийдвэр гарсан. Энэ нь тухайн газар нутгийн газар зүйн байрлал, байгаль, түүх соёл, түүний байгаа давуу тал онцлог дээр тулгаарласан өөр хооорондоо харилцан уялдаалтай бүтээгдэхүүн үйлчилгээ бүхий аялал жуулчлын төрлийг бүсчилж бий болгох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттай эхний Тогтвортой аялал жуулчлыг хөгжүүлэх төсөл маань Хэнтий болон Хөвсгөл аймагууд орно. Хэнтийд түүхэн, Хөвсгөлд аймагт байгалын аялал жуулчлыг хөгжүүлэхээр хэрэгжиж байгаа. Үүний 2 дугаар шат нь бол Ховд, Баян-Өлгий, Увс аймагт хэрэгжүүлж байна. Үүнийг Ховд аймагт нүүдлийн соёлын аялал жуулчлыг хөгжүүлэх чиглэлээр гол цогцолбор байгуулахаар бид техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дуусаад байна.

Б.Баярсүх (Ховд аймгийн засаг даргын тамгийн газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн газрын дарга):

-Бидэнд бол унаган байгаль, хадны сүг зураг гэх мэт маш олон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгаа. Түүний нэг хэсэг нь хадны сүг зураг байна.Үүнийг дижитал хэлбэрээр энэ музей дээр байгуулж, чулууны бичгийг соёлыг харуулсан цогцолбор байгаа. Үүнд 300 хүний суудалтай үзвэрийн танхимтай, бусад үзмэрийн танхим бүхий 3 давхар байгууламж баригдана. Бид үүнд зориулан 100 га газрыг шийдвэрлэж өгсөн. Үүний 2 га д энэ музейн байгууламж барагдахаар төлөвлөсөн. Энэ нь соёлын биет бус өвүүдийн олон агууллагыг харуулсан маш гоё байгууламж бий болох гэж байгаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet