Мягмар гарагт Украины аюулгүй байдлын алба (СБУ) тус улсын зүүн хэсэг рүү зэр зэвсэг тээвэрлэхэд ашигладаг төмөр замын шугамыг дэлбэлэхийг завдсан хоёр этгээдийг баривчилснаа мэдэгдэв.

Тэдгээр хүмүүсийг Киев, Харьков мужийн оршин суугчид гэж тодорхойлсон бөгөөд Полтава мужийн төвд байрлах төмөр зам, цахилгаан хангамжийн системийн ойролцоо гар хийцийн тэсрэх төхөөрөмж байрлуулж, алсаас дэлбэлэхээр төлөвлөж байсан ч аюулгүй байдлын ажилтнуудад баривчлагдсан байна.

Тухайн этгээдүүдийн гар утсыг хураан авч шалгаснаар тэднийг Оросын Дотоодын тагнуулын гол агентлаг болох Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны заавраар ажиллаж байсныг тогтоожээ.

Мөн тэсрэх бөмбөг гуравдугаар сарын 21-22-ний хооронд Оросын агаарын довтолгооны үеэр дэлбэрэх ёстой байсныг тогтоосон байна.

Оросын талаас Украины аюулгүй байдлын албаны мэдэгдэлд тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины Аюулгүй байдлын алба,